Бөднө шувууны өндөг
Бөднө шувууны өндөг нь бүх насны хүмүүст зориулагдсан бөгөөд бактерийн болон хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй, ходоод гэдэс, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулж, биеийн эсэргүүцэх чадварыг идэвхижүүлдэг эмчилгээний чанартай эрүүл мэндийн хүнсний бүтээгдэхүүн юм.
Бөднө өндөг нь амин дэм, амин хүчил, бичил элемент болон уургааг нэн баялаг.
Бөднийн өндөгний нэг граммыг тахианыхтай харьцуулахад,
А аминдэм 1.5 дахин,
В аминдэм 2.8 дахин,
B2 аминдэм 2.2 дахин их,
фосфор, кали 5 дахин,
төмөр, кальций 4 дахин,
зэс, кобальт 2 дахин их агуулсан байдаг байна.
Ашиг тус:
- Бодисийн солилцооны хэвийн байдлыг хангана
- Өндөр настай хүмүүст тамир тэнхээ оруулж, хараа сонсголыг сайжруулна
- Бүх насны хүмүүсийн дархлааг сайжруулна
- Эрүүл мэндийн шалтгаанаас болж алдагдаж байгаа уургийг эрчимтэй нөхнө
- Хүүхдийн уураг тархины хөгжилд эерэгээр нөлөөлж, ой тогтоолтыг сайжруулна
- Хлостериний түвшинг бууруулна
- Ямарваа нэгэн харшил үүсгэдэггүй
- Биеийн тамир, бэлэгийн чадавхид сайн
- D аминдэмээр баялаг тул хүүхдийн рахит өвчнөөс сэргийлнэ
- Урьдчилан сэргийлэх тарилга хийлгүй үржүүлж болдог цорын ганц тэжээвэр шувуу тул мах өндгөнд нь эмийн бодис хуримтлагддаггүй
- Кальциар баялаг учир яс, үе мөч болон үс, хумсанд эерэг нөлөө үзүүлнэ
- Цусны хялгасан судасны хананы хатууралт, даралт ихсэх гэдэс ходоодны өвчин, чихрийн шижин, хүүхдийн диатез өвчинг анагаахад ач тустай
- Жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд тамир тэнхээ оруулж, сүүний чанарыг сайжруулна
Хэрэглэх заавар:
Бөднө өндгийг доор заасан байдлаар түүхийгээр 3-4-н сар буюу 5 курсээр ууж хэрэглэвэл зохистой.
18-с дээш нас 240өндөг 49 хоног 1-р өдөр 3 өндөг. 2-р өдөр 3өндөг
3-р Өдөр 4 өндөг. 4-р өдрөөс хойш 5өндөг
16-18 нас 120 өндөг 25х 3 өндөг 3 4 5
11-15 нас 120 өндөг 31х 3 өндөг 3 3 4
4-10 нас 90 өндөг 30х 3 өндөг 3 3 3
1-3 нас 60 өндөг 30х 2 өндөг 2 2 2
3 сар – 1 нас 30 өндөг 30х 1 өндөг 1 1 1
Түүхийгээр нь хэрэглэхдээ аяганд хагалж хийснээс 5 минутын дараа ууж, араас нь халуун бүлээн усаар даруулна. Мөн чанаж, шарж хэрэглэж болно.