ДАРХАН ХОТЫН ЦОО ШИНЭ ХӨЛ БӨМБӨГИЙН ТАЛБАЙН ЦОНХНУУДЫГ ХАГАЛСАН БАЙНА

2 жилийн өмнө

Шинээр ашиглалтанд ороод сар ч болоогүй байсан хөл бөмбөгийн талбайн цонхыг хагалсан байна. Өглөө, орой охиноо дагуулаад эхнэр бид хоёр салхилж тойрч алхаж гимнастик хийгээд орж ирдэг болоод 10 гаруй л хоног болох гэж байна. Өнөөдөр буюу 2022.05.26 нд өглөө салхилах гээд очиход ийм байдалтай хагалсан байх юм. Шидсэн чулуу нь ч тэр дор нь харагдаж байгаа. 

Уг нь бол цаг агаар гоё өдөр энэ талбай дээр суугаад, хэвтээд хичээлээ хийгээд мөлхдөг жаахан хүүхэдээс эхлээд эмээ өвөө нар бүгд тухлан агаарлаж зарим нь бүр ном уншиж хичээл хийж хоорондоо тоголж болзож өнгөрөөдөг Дархан хотод байгаа ганц талбай минь шүү дээ. Энэ талбайд ирээд суугаад хэвтээд дасгал хийгээд тойрч ахлах үнэхээр тухтай сайхан байдаг. 

Дархан хотод байгаа ганц талбайгаа хайрлаж гамнаарай.

Нийтэлсэн Ч.Мөнх-Од

2022.05.26