ДАРХАН ХОТЫН ЦЭВЭРЛЭХ БАЙГУУЛАМЖИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ 84%-ТАЙ БАЙНА

3 жилийн өмнө

Барилга, хот байгуулалтын яамнаас хэрэгжүүлж байгаа Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах МОН-3244/3245 төслийн нийт гүйцэтгэл 84 хувьтай үргэлжилж байна. 
Тодруулж хэлбэл Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэл, насос станцын засварын ажил 76.5 хувьтай,  үйлдвэрийн бүсийн насос станцын шинэчлэлт, дулааны болон бохирын шугам хоолой солих 89 хувь, Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажил 87 хувьтай байна. 
Дархан хотын бохир ус цэвэрлэх байгууламжийн шинэчлэлт, насос станцын засварын  ажлын хүрээнд нийт 41 байгууламж баригдахаас өнөөдрийн байдлаар 22 барилга угсралтын ажил дуусаж 13 барилгын угсралтын ажил үргэлжилж байгаа юм. 
Барилгын ажил дууссан барилга байгууламжуудад тоног төхөөрөмжийн угсралтын ажил үргэлжлэн хийгдэж байна. Төслийн удирдлагын дэмжлэг болон чадавхи бэхжүүлэх ажлын хүрээнд хийгдэх үлдсэн дотоод болон гадаадад хийгдэх сургалтууд Ковид-19 цар тахлын улмаас хийгдээгүй байна.
Нийт хийгдэх ажлыг эзлэх хувиар нь авч үзвэл 
 Нийт бетон цутгалтын 91% хийгдсэн.
 Хийц бүтээц угсралтын 92% угсрагдсан.
 Тоног төхөөрөмж угсралтын 24% хийгдсэн.
 Тоног төхөөрөмж худалдан авалтын 82% төслийн талбайд нийлүүлэгдсэн байна.
https://mcud.gov.mn/a/853

Нийтэлсэн Ч.Мөнх-Од

2021.09.01