Хатуу хөл хорио, дэглэм журмын дагуу олон сар үйл ажиллагаагаа явуулж чадахгүй байсан орон нутгийн суудлын галт тэрэг 8-р сарын 29-ны 05:00 цагаас эхлэн хуучин хуваарын дагуу дахин зорчиж эхэллээ.
Улаанбаатар-Сүхбаатар
Сүхбаатар-Улаанбаатар (271/218,263/264) суудлын галт тэрэг
Улаанбаатар-Дархан-Эрдэнэт
Эрдэнэт-Дархан-Улаанбаатар (263/312,311-364) суудлын галт тэрэг
Улаанбаатар-Чойр
Чойр-Улаанбаатар (288/289) суудлын галт тэргүүд явах хуваарь гарсан ба зорчих иргэдийн анхааралд бүрдүүлэх материал бичиг баримтыг зааварлалаа.
1. Коронавируст халдвар /Ковид-19/-ын эсрэг вакцинжуулалтын бүрэн тун авснаас хойш 14 хоногийн хугацаа өнгөрсөн нотлох баримт;
2. Сүүлийн 4 сарын хугацаанд коронавирусын халдвараар өвчилж эдгэсэн БОЛ эрүүл мэндийн байгууллагын магадалгаа;
3. Коронавируст халдварын тохиолдол бүртгэгдээгүй орон нутаг /аймаг, сум/-аас зорчих хөдөлгөөн эхэлсэн болон 1,2-т заасан баримт бичигтэй зорчигчоос бусад тохиолдолд коронавируст халдварын бх-ПГУ шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 3 хоногийн хугацаанд хүчинтэй/, эсхүл антигенд суурилсан түргэвчилсэн шинжилгээний сөрөг хариу /шинжилгээ өгсөн өдрөөс 2 хоногийн хугацаанд хүчинтэй/;
гэсэн заавар зөвлөмжийг хүргүүллээ.Зорчигч та дэглэмээ сайн баримталж бусдыг болон өөрийгөө хамгаалахыг уриалж байна.
Нийтлэлийг бичсэн: Б.Өлзийнаран
2021.08.30